Сарны сүнс

ЦАГИЙН ХЭЛ

2013 оны 12-р сарын 28 Нийтэлсэн Цэцэгээ
ЦАГИЙН ХЭЛ
    “Санчганд цагийн хэл бууралтаж
    маргаашийг дөмнөдөг”
                (Тэмдэглэлээс)
Таны очиж амжаагүй бурхны орон шиг
Таалал билэгт өвлийн ой дагшин дүнсгэр
Таргил дархи хэсүүчлэх хэрэмний  мөр дурайна

Тавхан алхмын цаадтай чандага хярж
Тананд шигтгэсэн шүр шиг нүд нь улалзана
Тавьтар овилго хашиж чимээгүй дүрлийнэ

Сайхаан гэхэд мөчрийн цас хөндөгдөж хийлнэ
Санчганд цагийн хэл бууралтаж маргаашийг дөмнөнө
Саринахын дайдыг зүрхний эхэд шивнэнэ
2010-11-21

ЗӨВИЙН ИД

2012 оны 11-р сарын 19 Нийтэлсэн Цэцэгээ
ЗӨВИЙН ИД
    “Урин хажин амттай ч
    Удсан эдлэл шиг хуучирдаг”
            (Гаргалгаа)
Мэнд амрын зуур хөх орчлонг өөлөхдөө
Миний зүрхний нулимсаар хөхөлгөн наадгай бэлдэж
Мэдэл чадал өвөрчлөн хөеө мэтэст шургана

Тэнд чинь жаргал байдаггүй улигт ажийг ноолж
Тэмтрэх төдийд унтран урин хажин бөхөж
Тэгсгээд удсан эдлэл шиг хуучирдаг юм

Бухил бүхэн үнэтэй биш цаг нарны зугаа юм
Бурхны хутгийг оловч мөнх аж хаа байна
Буруу бүхнийг яллаж зөвийн ид зөрүүдэлдэг
2010-11-21

ГУНИХЫН ХЯЗГААР

2012 оны 01-р сарын 24 Нийтэлсэн Цэцэгээ
ГУНИХЫН ХЯЗГААР
“Арын гурван хайлаас алтнаас илүү харагдана
Амраг хонгор тэр минь ааваас илүү бодогдоно”
Равжай

Мөнгөн жимгэр уруулд чинь живнэм
Мөшгөөрт буйдын халуун энхрэл
Мөрөөдлийн цөмд гал аснам

Хатан жиижүү харцанд чинь унанам
Хайр хүслийн халгиа цалгиа
Халуун зуурын аянд шатнам

Би билэг төгсийн төгсөд оршном
Бишид холын аянд зэхэхэд
Бирдчилж шунаад яах орхихын үнэн амттай
2010-1-9

ТАЙЛАЛ
Данзанравжай  Хужиртын халуун аршаанд засал хийж  улмаар Тамирын гол даган аялжээ. Энэ зуур нутгийн сайхан хүүхэн  Балжиндумаад сэтгэл алдран  саатаж олон хоногийг тэнд өнгөрүүлэн найр наадам зохиожээ. Балжиндумаа даанч сайхан төрсөн хүний үр тул  нэгэнт буцах өдөр болоход хайлж яалаа ийлээ болсон гэдэг

ХУТАГТЫН ЗАХИАС

2012 оны 01-р сарын 19 Нийтэлсэн Цэцэгээ
ХУТАГТЫН ЗАХИАС
“Элбэг дэлбэг жаргалдаа эрдэж бардаж балгадаг”
Шүлгээс

Жингийн даамлаар намайг үлдээсэн хутагт минь
Жил сарыг хэлхсээр наранд залбираад явчихсан
Жингэнэх алсын чимээнд  насаа үйгээд буцчихсан

Туйлж явсан цагийн чинь туурайн чимээ тод байна
Тураг биеийг минь чандалсан үгийн эрдэм хурц байна
Тулхтай нэгэн боллоо гээд амирлаж үлдээсэн итгэл байна

Эргэн эргэх мөч энгэр өвөрт минь багтдаг
Эр дундын омогт эрхэм дүүрэн багаддаг
Элбэг дэлбэг жаргалдаа эрдэж бардаж балгадаг
2010-1-22

ЗАХИХ НЬ Оршсон газраар хайлан, найман сүсэг бүхэн дэлгэрээд,  шашны дэвсгэр зузаан уужим болох бөгөөд  шавь нар бид ч  гурван суртал төгөлдөр  санваар алдалгүй ялангуяа  чанар төгс сайн ламыг  ёсчлон шүтэхийг   нүдний цөцгий амьтны судсаар үл  ханьцуулах болоод  гагцхүү лам багшийн  минь ачаар  амьтан бүхэн хурдан Самандаваадарын  мөрт ор юу  Данзанравжай


ТЭНГЭРИЙН ХЭЛЛЭГ

2012 оны 01-р сарын 15 Нийтэлсэн Цэцэгээ
ТЭНГЭРИЙН ХЭЛЛЭГ
“Гэмийн үүд цуургалахад
гоо насаа гээдэг”
Гаргалгаа

 Таалал хүслийн хязгаарт алтан зүү жирвэхэд
Тайтгарахуй албин зангаар тамд очилтой биш
Танхил хонгор зүг тогос гоогоор эрхэлнэ

Тавьтар овилго зангидсан гэгээн шаналал эвхэхэд
Ташир хашир хэрчилдэн гэмийн үүдийг цуургалдаг
Танхилхан гоо насаа гээж орхисноо ухаардаг

Тайван амгалан гэдэг зүрхний бадралт гэгээ юм
Тарнитай тэсгэл тэмтэчсэн ая тэнүүнд бахардаг
Таргил харгил бодол гоо тэнгэрээс ухардаг
2010-1-9

ЗУРХАЙН ТАТЛАГА

2012 оны 01-р сарын 13 Нийтэлсэн Цэцэгээ
ЗУРХАЙН ТАТЛАГА
“Үйлийн үрийн хэрчлээсэд
Үхэх төрөх хоёр л үнэн”
Гаргалгаа

Гэрэл цацарсан нь Дулдуйт ажаагийн орхимжсон
Гэгээ харвасан нь дусалт эхийн тунамалсан
Гэнэ зангидах түмэн зүйлийн эхлэлсэн

Могой цагийн мөнгөн сүүл  шувтарч
Морин цагийн алтан ам ангалзахуй
Монгол газар их дагнисын дүйцэнсэн

Дом шившлэг буман буян айсах
Долоон харын  домог үлгэсэн энгэрсэн
Догшин хутагтын  орчлонд ирсэн нь үнэнсэн

ЗУРХАЙ
1803 он буюу “Цусаар бөөлжигч” хэмээх найман цагаан мэнгэтэй  усан гахай жилийн өвлийн дунд сарын хорин тавны Ханд дагнисын их дүйцсэн нэг цагаан мэнгэтэй, хөх морин өдөр ангараг гаригт  могой цагийн сүүл мултарч, морин цагийн толгой цухуйх, “Амь сахигч” хэмээх бага үдийн урд эхийн умайн тунамалаас унан салж, бие бүтэн “Бурбабадрабад” буюу “Шувуун хушуут” гэх оддын тохиол дор хүмүүн заянд оршивой  Зурхайч М.Намсрай

ГОВИЙН НАМАР

2012 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Цэцэгээ
ГОВИЙН НАМАР
“Үзэсгэлэнт говийн тост намар юутай жаргалан”
Шүлгээс

Алтан зүү шиг загийн сэвлээ салхиар шивэрсэн
Ариг улаан манхны атираат хөл гэрэлтсэн
Ай энэ говийн намар ямархан амгалан

Арвис гэгээн сэтгэлийн чанад хайр юүлсэн
Арвин уужимдаа тэнгэрийг тэлж угалзаар уралцсан
Амин ширхэгт элсэн далай юутай омголон

Үдийн газар үүдэнд юм шиг зэрэглээнд холбичсон
Үүлгүй тэнгэрт тэмээд бэлчих шиг  үелзэж тонгочсон
Үзэсгэлэнт говийн тост намар юутай жаргалан
2010-2-23

АЙСУЙ ЦАГИЙН ХӨЛ

2012 оны 01-р сарын 03 Нийтэлсэн Цэцэгээ
АЙСУЙ  ЦАГИЙН ХӨЛ
“Эрхэмсэг гоо улирал шар хамбаар туяарна”
Шүлгээс
Айсуй цагийн хөлд хучлага зэхээ юм уу даа
Аянаа үгүйлсэн зам толгод дэрлээд зурайна
Амин хонгор бодол тосон шаргалд живнэ

Эрвээхэйн хэвтэртэй цэцэг аль хэдийн хагдарчээ
Эргийн дагшин чилж салхины аясаар гунджээ
Эрхэмсэг гоо улирал шар хамбаар туяарна

Хэн нэгний царай  навчсийн гэгээнд тодорно
Хэнхдэг цээжийг эзлээд намрынхаа ээлэнд хуурдана
Хэлтгий гишгэж зүрхлэхгүй насны хөсөг жийгүүлнэ
2010-1-23

“Эрхэмсэг гоо улирал шар хамбаар туяарна”
Шүлгээс
Айсуй цагийн хөлд хучлага зэхээ юм уу даа
Аянаа үгүйлсэн зам толгод дэрлээд зурайна
Амин хонгор бодол тосон шаргалд живнэ

Эрвээхэйн хэвтэртэй цэцэг аль хэдийн хагдарчээ
Эргийн дагшин чилж салхины аясаар гунджээ
Эрхэмсэг гоо улирал шар хамбаар туяарна

Хэн нэгний царай  навчсийн гэгээнд тодорно
Хэнхдэг цээжийг эзлээд намрынхаа ээлэнд хуурдана
Хэлтгий гишгэж зүрхлэхгүй насны хөсөг жийгүүлнэ
2010-1-23

БОРОО

2011 оны 12-р сарын 26 Нийтэлсэн Цэцэгээ
БОРОО
“Говьд бороо орох нь эрдэнийн  үрлээр аравнайлах мэт”
Тэмдэглэлээс

Бурхан цагаан үүл тэнгэрт гэгээ татлахуй
Бумбын орны элбэрэл шиг салхинаас хур ханхалж
Бурман охиор садрах таанын ааг дэвэрнэ

Их говийн энгээр борооны үүл зангираад
Ингэн хавтгайн сүү шиг  эрдэнийн дуслууд унахад
Ижий шаргал манхан өрөмтэй сүү шиг цоохортоно

Дусалхан бороо амсуут хөмүүлийн багц багсайх
Дуулим талдаа чихэлдэн таана мангир сагсайх
Дуртмал цэнхэр говийн улайдмал хөрс дэвтэнэ
2010-4-11

ДОМГИЙН ХАЛУУН

2011 оны 12-р сарын 11 Нийтэлсэн Цэцэгээ
ДОМГИЙН ХАЛУУН
“Буян болох бол
хилэнц мэт боловч үйлд”
Равжай
Дорноос  наран дагина  гэрлийг хэлмэрчилнэ
Догдлол минь нас нэмэх үнэнтэй боллоо
Долоон үеэ сэрж сэмэрч тойрч нэг үзье

Догшид хангал бурхан зүг буян амаллаа
Дотно итгэлд сүсэг нэмэх үнэнтэй боллоо
Доргиж явсан гэнэн цагаа элээж нэг үзье

Дотоод хормойн долгион дунд эргэлдлээ
Домгийн халуунд  миний мөнхрөх үнэнтэй боллоо
Дом шившлэг зөн совингоо эмхэлж нэг үзье
2010-1-31

ЯНЗАГАН ААЛЬТ

2011 оны 12-р сарын 11 Нийтэлсэн Цэцэгээ
ЯНЗАГАН ААЛЬТ
“Санааны ачлал тулгам аа өхөөр хайр дэндүү”
Шүлгээс

Төөрөг аргадах учрал төвшин болоод энгүүн
Төгөлдөр их ачлал  төдөл зайчлах цэнгүүн
Төвөгт орчлонгийн найранд төөлж туйлах дөнгүүн

Сарны асгал тунгалаг аа өндөр тэнгэртээ дэнлүү
Санааны ачлал тулгам аа өхөөр хайр дэндүү
Сайхан чи минь тунсаг аа өнийн жаргалд хөлгүй

Язгуур бүхэн чинь тэгш гоо  сэндэн гаврын анхилтай
Янагийн эрдэм төгс гоо  сэтгэлийн сэмрэл хөвөрддөг
Янзаган ааль чинь уран гоо  сэм сэмхэн бодогддог
2010-2-8

ХУТАГТ ТАНДАА

2011 оны 12-р сарын 11 Нийтэлсэн Цэцэгээ
ХУТАГТ ТАНДАА
“Тангараг цааз хоёрыг
Шил толь мэт хайрла”
Равжай
Билэг билгийн чанад гоо цагийг энхрийлэн
Бишрэл төгсийн учир
Билгүүн хутагт тандаа мөргөе

Бийд үгүйн завсар
Бишид холын аянд
Бирдийн шуналыг гээж очъё

Түмэн зүйл мянган болзол хаа
Түгшил хийгээд адгалыг хийсгэн
Төвшин сайхан сэтгэлийг барья
2011-5-1

БОДРОЛ
Ноён хутагтын сургаал билгийн чанад орших шалтаг  хэмээн шүтэж дуудаж иржээ.  Энэхүү гүр дууг нутаг нутгийнхан өөрийн ая данд таацуулан  оруулахаас гадна хуур хуучирт оруулан  хөг найруулдаг нь их буяны өглөг хэмээн шүтэж ирснийх бөлгөө  Тэмдэглэлээс

ХУУРЫН АЯЛГУУ

2011 оны 12-р сарын 11 Нийтэлсэн Цэцэгээ
ХУУРЫН АЯЛГУУ
    “Мөнх баясгалангийн гэгээ хуурын аялгуунд
    морьдын чих сортолзоно”
                (Тэмдэглэлээс)
Мөнх баясгалангийн гэгээ асгах хуурын аялгуу
Мөрөөдлийн эхэд мөнгөн цуурын бүрдэл асаагаад
Мөнхүү амьдын жамыг хөтөлж наргилна

Мөст сэтгэлийн гэгээ зул шиг бадамлаад
Мөндөрлөх aйзам цагаан аялгуунд нялхран
Мөнгөлөг талын энгээр  хүсэл сэрмэлзэнэ

Уянга баясгалангийн манлай хуурын аялгуунд
Уяхан замбуутэвийн наран тэтэмлэн мишилзэж
Уяанд зүүрмэглэх морьдын чих сортолзоно
2010-12-2

НЭГЭН ЗҮЙЛ

2011 оны 12-р сарын 01 Нийтэлсэн Цэцэгээ
“Оюут сэтгэлийн зул оршив” хэмээхүй
намтрын шүлгэн эрих
Догшин ноён хутагтын 190 жилийн ойд өргөв




НЭГЭН ЗҮЙЛ
Ом сайн амгалан болтугай
Оюут сэтгэлийн аман зарлиг хайллаа
Ончит бодлын алтан түрлэг өргөе дөө

Угалзаар уралцах улаан говийн
                 хээлэнд
Улирлын дөрвөн өнгө ээлжлэх
 ертөнцийн ээлэнд
Уйдал хэлхэхгүй жаргаж суугаа
түмэнсэн

Ойлон тойргоор хоногууд бөмбөрч
Орчих цагийн хэлхээ өдөр өдрөөр
цахилавч
Оосоргүй хөлгөн говьдоо он онд
идээшвэй


НЭГЭН ЗҮЙЛ
Оосоргүй хөлгөн говьдоо он онд
 идээшвэй
Омогт бодлын эрхээнд ухааны чагатага
                 чангарч
Огоот сэтгэлийн эрхэнд наран саран
 эргэлдвэй

Зүүдэн тохиол уу гэтэл  сав ертөнцийн
 жам
Үүдэн сүлд үү гэх сан сэтгэлийн жим
Үр минь гэж янагших амраг хосын шим

Огторгуйд суудал засаж ударсад одонд
тохион
Олондоо буудал саатаж ариуслын гэгээ
 асгахаар
Онгон сахиус хөлөглөн хутагт мэндэлвэй

НЭГЭН ЗҮЙЛ
Онгон  сахиус хөлөглөн хутагт
 мэндэлвэй
Мөнгөн шөнийн тэнгэр цоргисон
 их гэрэл
Мянган туурга нэвт туяаран
 сүвлэвэй

Өсгий хээр*-ин алтан дуртгал
 сэмэлж
Өлөгчинг хоньтой адилшаан**
нүгэл чивлийг өмчилж
Өглөг буянаа аянчны майханд
хишиглэж***

Заяа тавилангийн эрвээхэй эрээнд
 тэрсэн
Замилангийн зардас эх  ёсыг
эрэмбэлж
Залуухан бүр нялхаараа тавдахь
хутагт тодорвой

НЭГЭН ЗҮЙЛ
Залуухан бүр нялхаараа тавдахь
хутагт тодорвой
Замбагын тунсаг ягаанд уужран
 уясаж
Зандарахуй омголонгийн эрхээр
 согтуу нэртээр
 аашилвай

Билгийн тунгалаг ундарга номин
 далай мэтээ
Бичгийн их өглөг номын суварга
мэтээ
Биширхүйн агуу залбирал шүтээн
тэнгэр мэтээ

Задгай сэтгэлийн халилаар шившин
 аршаалж
Зандан гоогийн үнэрт ертөнц авхайг
 авирлаж
Замилангийн хэлтгий хазгайг үгээр
шившин тэгшилвэй

НЭГЭН ЗҮЙЛ
Замилангийн хэлтгий хазгайг үгээр
 шившин тэгшилвэй
Задгай асгарах билэг танхайн урсгал
Хазгай гишгэхийн бидэрт бөрт амьдрал

Эвцэлдсэн могой дайралдахад эсгий
 хаяад өнгөрөх
Эцэг өвгөдийн өвөлж өгсөн ухаан эрдэм
Элж элцрэхгүй өвөр нэвт уужим эрхэм

Зан зангаа таацаж өгч авалцсан хорвоо
Заншлын алтан сурвалж даллаганд
 уяатай ертөнц
Завсрын хэлгий долгойг бүтэн үйлсээр
 эгцэлвэй


НЭГЭН ЗҮЙЛ
Завсрын хэлгий долгойг бүтэн үйлсээр
 эгцэлвэй
Залбирал шившлэг минь болох төрүүлж
өсгөсөн шороо
Загтай шаргал говийн төмбөн бумбан
 толгод

Хутагт хувилгаад гэвч хурмастаас
 унаагүйн гэрч
Хужиртай марзтай тойромд хутгаж
 явсан эрч
Хундага дарсан дээр дэвэрдэг хуурмаг
 сэтгэлийн илч

Од буцалсан шөнийн сэрүүн зүүдийг
 яах юм бэ
Онож  алдсан амьдралын сэхүүн эгшинг
 ийх юм бэ
Орчлонд үнэн гэдэг ховорхон байдгийг
нотолвой


НЭГЭН ЗҮЙЛ
Орчлонд үнэн гэдэг ховорхон
 байдгийг нотолвой
Ончит үгийн хялууг галзуу барс
шиг үсэргэж
Олхио мохиогийн жавданд  гарзын
гинж суллавай

Таван зүйлийн чимгээс ичгүүрийг
 аянгалан шүтэж
Там даваажингийн хярхагаас эрдэнэт
 нөхрийг булааж
Танхай эрмэг сэтгэлээс  таван хорыг
юүлвэй

Орхих буурал дэлхийд олдохын
зай эрхэм ч
Оршиж  ахуйг гэм нөхчсөний эрдэм
идээр
Оготор шар наранд шаналж зүддэгийг
 нуталвай

НЭГЭН ЗҮЙЛ
Оготор шар наранд шаналж зүддэгийг
 нуталвай
Очирт хувилгаан төрөвч энгэрт эхээс
 унадагийм гэж
Онгод аргадсан дуулалаа тэнгэрт  
уянгалан өргөвэй

Хэлэхийн халаг үг, ам урж эгшинэ
Хэдэрлэхийн балаг уцаар, амь
эрж агшина
Хэмлэлцэх эхэн омог, бие барж
элэрнэ

Омголон арз суурилан эет хүслээ
 харгалдуулж
Орчлонгийн мөнх бусын эмзэг туйлийг
мөргөлдүүлж
Оюут сэтгэлийн зуланд гэгээ харвавай
НЭГЭН ЗҮЙЛ
Оюут сэтгэлийн зуланд гэгээ
 харвавай
Оосоргүй хөлгөн говьдоо он онд
идээшвэй
Онгон   сахиус хөлөглөн хутагт
             мэндэлвэй

Залуухан бүр нялхаараа тавдахь
             хутагт тодорвой
Замилангийн хэлтгий хазгайг үгээр
 шившин тэгшилвэй
Завсрын хэлгий долгойг бүтэн үйлсээр
 эгцэлвэй

Орчлонд үнэн гэдэг  ховорхон
 байдгийг нотолвой
Оготор шар наранд шаналж
зүддэгийг нуталвай
Ом сайн амгалан болтугай

1993-5-10



* ** *** Хувь заяаны алтан ганжир
 тэгшилж
                Хутагт тодорсон гурван
шалтаг ину

*Өсгий хээр хэмээхүй өмнөх
 хутагтын хүлэг
 Өвгөн сойвонд Равжайн айлдсан
 айлдвар

ДОМОГ ЗҮЙХ НЬ Дөрөвдүгээр ноён хутагт Жамъяанойдовжамц  ял хүлээхээр дотор газар одохдоо ганц монгол хүн дагуулж явсан нь  Жигмэдгончиг байв.  Хятад газар очоод  Би эндээс буцахгүй бололтой  нэг морь олоод ир  намтраа шингээнэ гэжээ  Жигмэдгончиг нэгэн хээр морь авчрахад “Борви хээр” гэж нэрлээд чамайг “Жинтүү Гончиг” гэе гэжээ  Жигмэдгончиг  нутагтаа очоод  Дэмчигийн нямба хуруултал  Дулдуйтын хүү явахгүй энэ хүнтэй уулзана гээд байжээ Тэгээд уулзтал  “Жинтүү Гончиг та Борви хээр” ээ мартаа юу гэжээ




**Авлага нэхэхүй дор хонины
 оронд
Араатан чоно хөтөлж ирсэн омог
ДОМОГ ЗҮЙХ НЬ
Дулдуйт ажаатайгаа нэг баян айлд зарагдан хонь хариулж өл залгах болов.  Нэг өдөр хонь хариулж явтал  чоно ирж нэг хонийг багалзуурдан барьсанд  гэрийн эзэн ихэд аашилж  загнасан тул  даруй тэр чоныг эрж олоод  хүзүүгээр нь бүсээр оосорлон  хөтлөн авчирч  би тэр хонийг чинь идээгүй  хэмээн чонын  шүдний завсар  үлдсэн  хонины үс сэлтийг үзүүлсэнд гэрийн эзэн болон олон хүн гайхан сүрдэв




***Холын аянчид заасан газарт нь
 бууж
Хоноглоод хөдлөхдөө баяжсан гэх
 Домог

ДОМОГ ЗҮЙХ НЬ Нэг удаа Ажаатайга явж байгаад Баянхур хэмээх газар майхан хөсөг харав. Очвол нэг лам  хүүр оршуулах газар үзэж  сум хатгаад байхад нь  зоргоор хүүхэд  хатгасан сумыг сугалж авад  өөр газар зоогоод автал  гэрэл цацарсанд  гайхацгаан гайхамшиг болов.  Эрт цагт  хятад шинжээч Ар газар  пүүс буух газар шинжин явж байгаад  алтан зоос булсан нь тэр ажээ

ГОМДОХУЙ АГШИН

2011 оны 11-р сарын 12 Нийтэлсэн Цэцэгээ
ГОМДОХУЙ АГШИН
“Үгийг урвуулж хэлвэл
мөн чанар нь таван хороор гарах буй”
Равжай
Ая эгшгийн хайлансан арслан омог юу чив дээ
Амраг гэдэг хайлгансан  агчим овилго юуных вэ
Араатан аягыг тэвчихгүй нь амь тавьтал гомдоно биз

Дур элээх дээрэнгүй  дураар ааш юуных вэ
Дусал хүсэл эгшээсэн дургих чи юу чив дээ
Дуурсах аялгуу үгүй бол  дутах хүсэл гомдоно биз

Сүүтэй хясал долооход чинь сүүлчийн цэг байна уу
Сүүлэр гэнэн бодолд чинь  сүргийн явдал тодсон уу
Сүүмэг одод ичээд байна сүлд оршил минь гомдоно биз
2010-2-7